Дэлхийн зөн олон улсын байгууллага ядуурлын түвшинг тодорхойлдог шинэ судалгааны аргачлалыг танилцууллаа. Олон улсын стандартын дагуу баталсан “Ядуурлыг хэмжих тооцооллын аргачлал” нь илүү бодитой, хялбар, богино хугацаанд үр дүн нь гардаг гэж мэргэжилтнүүд хэллээ. Энэ аргачлал нь танай өрх хэдэн үүрэн телефоны утастай вэ, тээврийн хэрэгсэл хэд байдаг вэ? автомат угаалгын машин байдаг уу? Зэрэг энгийн 10 асуултанд хариулт авдгаараа илүү хялбар гэж байлаа. Энэ талаар Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын олон нийттэй харилцах хэлтсийн зөвлөх Жон Хийбэрт ярилаа.
Ядуурлыг хэмжих энэ 10 асуулт бүхий програмыг байгууллага бүр интернэтээс үнэ төлбөргүй татаж аваад, цахим сайтдаа байршуулж болох юм. Ингэснээр тухайн байгууллага ядуурлын талаарх судалгааг хийж байгаа гэсэн үг. Өнөөдөр танилцуулж байгаа энэ ажил ирэх 12-р сар гэхэд хэрэгжиж эхлэнэ гэж байлаа. Төслийг ажил хэрэг болгоход 22 мянга гаруй америк доллар шаардлагатай. Төслийн санхүүжилтийг Дэлхийн зөн олон улсын байгууллага болон Бичил Санхүүгийн Хөгжлийн сангаас гаргаж байна. Ядуурлыг хэмжих тооцооллын энэ аргачлалыг дэлхийн 55 улсад хэрэгжүүлдэг гэж байлаа.
| Ядуурлын түвшинг тодорхойлдог шинэ судалгааны аргачлалыг танилцууллаа | ||
| Үзсэн: 1150 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.