Шууд Chart

"КАРЕК"-ийн гишүүн орнуудын удирдах зөвлөл чуулж байна

2015-03-30 12:42:01

Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд CAREC /карек/-ийн гишүүн орнуудын удирдах ажилтнууд уулзалтыг Улаанбаатар хотноо  зохион байгуулж байна.  

Энэ удаагийн уулзалтаар бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар холбогдох албаныхан санал солилцож байгаа юм.

 

"КАРЕК"-ийн гишүүн орнууд сүүлийн 10 жилийн хугацаанд, Төв азийн бүс нутгийн эрчим хүчний сүлжээ бий болгож, эрчим хүчний худалдааг дэмжихэд зориулж, дөрвөн тэрбум америк долларын өртөг бүхий 33 төсөл хэрэгжүүлсэн байна.
 
Тиймээс манай улс Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтаа хурдасгаж, эрчим хүч экспортлогч улс орон болох хэрэгтэй гэж албаныхан онцлолоо. 
 
Хурлын үеэр манай улс гадны хөрөнгө оруулагчдыг татаж, томоохон станц байгуулах замаар эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг сайжруулж, хөрш орнууд руугаа экспортлох сонирхолтой байгаагаа гадны төлөөлөгчдөд хандан илэрхийллээ. Энэ талаар Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн н.Ерэн-Эрдэнэ ийнхүү ярьж байна.

 


"КАРЕК"-ийн гишүүн орнуудын удирдах зөвлөл чуулж байна  
Үзсэн: 741 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй