Шууд Chart

Долоон настай хүүхэд шатжээ

2015-03-30 14:46:49

Долоон настай хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан байна. Гал гарах үед  тухайн хүүхдээс гадна 10, 37 настай хоёр хүн байжээ. Тэдний хувьд түлэгдэж гэмтсэн тул эмнэлэгт хүргэсэн.

Гал юунаас болж гарсан гэдгийг тодруулахаар шинжээчид ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаа хэлж байна.

Өмнө нь 12 дугаар сард мөн л таван настай хүүхэд гэртэйгээ шатсан золгүй хэрэг гарч байсан. Иймд галын болон цахилгааны аюулгүй байдлыг сайн хангахыг холбогдох албаныхан сануулж байна.


Долоон настай хүүхэд шатжээ  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй