Дархан-Уул аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэргэнцэртэй зорчих налуу зам байхгүй.
Тиймээс төрийн болон бусад үйлчилгээг хэн нэгний туслалцаагүйгээр авч чадахгүй байгааг иргэд шүүмжилж байна.
“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн эргэдэг хаалгатай учир тэргэнцэртэй иргэн орох боломжгүй. “Дүүжин гүүр”-ээр тэргэнцэртэй хүн зугаалах боломжгүй байгааг анхааралдаа авна уу?” гэж "Дархан хотын нийтийн тээвэр, нөхөн олговор" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон иргэд хэллээ.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Тээвэр, автозамын газар, Авто тээврийн Үндэсний төвийн Дархан салбар, “Дархан Элит Хөгжил” компани зэрэг байгууллагын удирдлагууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудын төлөөлөл оролцжээ.
| Дархан-Уул аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам байхгүй | ||
| Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.