Хоол хүнснээс үүдэлтэй аливаа хордлогын шалтгааныг хурдан хугацаанд илрүүлэх боломжтой. Үүний тулд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад “Хүнсний бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох” бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлж, түүнийгээ мөрдөх хэрэгтэй гэж Мэргэжлийн хяналтын байгууллагынхан үзэж байна.
Тодруулбал, тариалангийн талбайгаас гарсан улаанбуудай үйлдвэрт очиж талх болох бүх үе шатыг тухайн хариуцсан компани, аж ахуй нэгж хянаж, тэмдэглэл хөтөлнө гэсэн үг юм.
Ингэснээр тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой болж байгаа юм гэж Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн ярилаа.
| Хүнсний хордлогын шалтгааныг илрүүлэх боломжтой | ||
| Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.