Шууд Chart

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

2015-03-31 14:56:36

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, өндөр халдвартай, цочмог өвчин юм.

Эх уурхай нь: Халдвар авсан хүн

Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй, улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй.

Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн найдвартай сайн арга нь  хүүхдээ 9 сартай, 2 настайд нь 2 удаа хийгддэг улаанбурханы вакцинд бүрэн хамруулах юм.

Иймд хугацаанд нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрхийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Улаанбурхан өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Ид үед дээрх шинж тэмдэг дээр нэмэгдээд нүүрнээс эхлэн толбот-гүвдрүүт тууралт гарч эхлэх бөгөөд доошилсоор бүх биеэр тууралт гарна.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай сум, өрхийн эмнэлэгтээ болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах 100 дугаарын утсанд хандана уу.


Улаанбурхан өвчнөөс сэргийлье  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй