Энэ онд зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор ажиллаж байна гэж албаныхан мэдэгдлээ. 2013, 2014 онд улсын хэмжээнд нийтдээ 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбож, бусад замын бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Энэ онд мөн зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбоно. Нийтдээ 22 чиглэлд 1154 км авто замын ажлуудыг он дамжиж хийхээр болжээ. Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 990 км хурдны замыг концессийн гэрээгээр шинээр барихаар болсон байна. Түүнчлэн концессийн гэрээгээр зарим ойролцоо аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөж байна гэж Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа мэдээлж байна.
| Зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно | ||
| Үзсэн: 712 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.