Шланк
Нэг эр жорлон орохоор ихэд яаран гүйв. Гэтэл тэсэлгүй жорлон хүрэхээс хэдхэн метрийн наана ирээд морь харж эхэлжээ. Хажуугаар нь нэг эмэгтэй гарч яваад мань эрийг хараад ихэд уурлав:
-Манайхан ийм арчаагүй ш дээ. Жорлон хүрэхэд ердөө гуравхан метрийн зай байхад ингээд энд зогсоод бие засч байдаг, ичээчдээ.
-Тэгээд яадаг юм. Минийх ямар шланк биш.
Амь аварсан нь...
Сонины мэдээ: Дэлхийн мэргэжлийн боксын аварга найзынхаа амийг аварлаа!!!
Өчигдөр орой: Дэлхийн мэргэжлийн боксын аварга Д найзуудын хамт бааранд наргижээ. Гэтэл найз нарынх нь нэг согтоод Д-д агсан тавив. Харин Д найздаа шанаа өгөлгүй биеэ барьснаар амийг нь аварсан байна.
Хүсэлт
Нэг эр далдыг харагч руу утасдаж байна гэнэ.
-Би тантай уулзах цаг авах гэсэн юм аа...Хэдийд гэнэ ээ, маргааш л...Юу яг одоо хүрч ирэхгүй бол маргааш хөлөө хугалчихаад ирж чадахаа байчих нь гэнээ... Хэн? Би юу?... Яанаа очихоос яг одоо...
Алчихдаг юм байна...
Нас дээр гарсан эцэг нь өөд болохынхоо өмнө хамаг өмчөө гурван хүүгийнхээ дунд хувааж өгөхөөр шийджээ. Ийм шийдвэр сонсоод:
-Алчихдаг юм байна гэж дөрөв дэх хүү нь уулга алджээ.
Илбэ
Алдарт илбэчин Дэвид Копперфильд Монголын гаалийн ажилтантай ууж байна гэнэ. Нэлээд халсны дараа илбэчин эр:
-Би чамд нэг илбэ үзүүлэх үү? гэлээ.
-Тэг л дээ.
-Тээр тэнд том вагон зогсч байгааг харж байна уу?
-Харж байна.
-Хоопп.....ингээд л вагон байхгүй болчихож байгаа юм даа...
-Тэгвэл би ч гэсэн чамд илбэ үзүүлэх үү?
-За тэг.
-Тээр тэнд самар ачсан цуваа зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.
-Тэгвэл хооппп /тамгаа гаргаж үлээгээд декларац бөглөв/ ингээд л наад самар чинь малын тэжээл болж байгаа юм даа...
Даатгал
Хоёр фермер цай уух зуураа элдэв зүйл ярилцан сууна гэнэ.
-Хөгшин чинь даатгалын компанитай гэрээ байгуулаад ургацаа түймэр, мөндөр хоёроос даатгуулчихлаа.
-Тийм үү. Тэгвэл түймэр ч яахав би ойлгож байна. Харин мөндрийг чи яаж оруулах гэж байгаа нөхөр вэ?
Жин
Зах. Махны тасаг.
-Та энэ ууттайг жигнээд өгөөч?
-100 төгрөг.
-Тэгэлгүй яахав.
-Яг килограмм найман зуун грамм юм байна. Энэ чинь юу юм бэ?
-Хагас цагийн өмнө танаас авсан хоёр кг 500 грамм үхрийн мах...
Мөнхийн амьдрал
Хоёр эр буу халж сууна.
-Сайн санаатай, сайхан хүмүүс тун богино настай байх юм даа. Харин чи бид хоёр шиг юмнууд бол янз нь мөнх амьдрах юм шиг байна.
Шүлэг
Өвгөн буурал насныхаа гал дөлөөр унтарч
Өвчин зовлон хоёртоо шаналж явах үедээ
Чин үнэнч чавганцдаа хэлж үзээгүй мөртлөө
Чи минь намайг аваач гэж эрлэгийн элчид хэлсэн юм
Тэвчээр
Нэг зохиолч ном бичиж гэнэ. Хэвлэлийн газрууд зохиолыг нь огт тоодоггүй. Найзтайгаа уулзтал нөгөөх нь номынхоо хавтсан дээр ерөнхийлөгчийн хөргийг байрлуулчих гэсэн зөвлөгөө өгчээ. Зохиолч нөхөр найзынхаа зөвлөгөөг даган хэвлэлийн газрууд түүнийг нь хэвлэж мань эр мөнгөтэй, нэр алдартай боллоо.
Дараагийн зохиолоо биччихээд мөн хавтсан дээр нь ерөнхийлөгч болон түүний гэр бүлийнх нь зургийг тавьчихлаа. Мөн л амжилтанд хүрч, зоос ч багагүй цохив. Гурав дахь зохиолоо бичээд хавтсан дээр нь ерөнхийлөгч, засгийн газрын зургийг бүрэн бvрэлдэхүүнээр нь тавьчихсан чинь баривчлагдаад нарсанд суудаг дээрээ тулав. Зохиолч эр гайхан ерөнхийлөгчөөс учрыг лавлахад цаадах нь хариулж байна гэнэ:
-Эхний ном чинь «Танхай жаал» гэсэн нэртэй байсан ч би дуугүй өнгөрсөн. Хоёр дахь ном чинь «Оюутнуудын өлсгөлөн амьдрал» гэсэн нэртэй байсан ч би биеэ бариад бас л дуугүй өнгөрсөн. Гэтэл чиний гурав дахь ном «Али Баба ба 40 дээрэмчин» нэртэй байхыг чинь хараад тэвчээр минь алдарлаа гэжээ.
Онгоц буудахуй
-Хоёулаа онгоц буудах уу?
-Тэгье.
-За А-1
-Шарх.
-А-2
-Бас шарх.
-Аан, тийм бий! Тэгвэл одоо ганцхан буудаад сөнөөгөөд өгье л дээ. А-3! Yх биз?
- Yгvй шүү! Би шархадсан чигтээ Б-4 рүү мөлхөөд оччихсон.
| Олон улсын инээдмийн баярын өдөрт... /№2/ | ||
| Үзсэн: 1302 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.