Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтын ажил энэ сарын 15-наас эхэлнэ. Энэ онд дахин төлөвлөлтөөр нийт 2500 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.
Хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд гурав дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд НИТХ-аас нийт 24 байршилд дахин төлөвлөлт хийхээр сонгосон. Гэр хорооллын айл өрхийн 15 хувийг хамрах эдгээр байршлын ихэнх хэсэгт нь бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогоор дөрвөн байршилд дахин төлөвлөлт хийх компани нь сонгогдоогүй байна. Бусад байршилд нь барилгын зурагаа зурах, дэд бүтцээ татах, газар чөлөөлөх зэргээр ажил харилцан адилгүй үргэлжилж байна гэж Гэр хорооллын хөгжлийн газрын хэлтсийн дарга М.Энхбаатар мэдээлж байна.
| Гэр хорооллыг дахин төлөвлөх ажил энэ сарын 15-наас эхэлнэ | ||
| Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.