Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Ч.Гансүхийн биеийн байдал хүнд байна гэж өмгөөлөгч нь мэдээллээ. АТГ-аас өнгөрсөн онд Ч.Гансүх нарын 10 хүнийг “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ улсад 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татсан. Улмаар Ч.Гансүх нарын 6 хүнийг цагдан хорьсон юм.
Энэ хэргийг шалгах явцад гурван хүнийг гэм буруутайд тооцон үргэлжлүүлэн хорьж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар тэднийг батлан даалтад гаргасан. Ч.Гансүхийн хувьд эмнэлгийн тусламж авч чадалгүй удаан хугацаагаар хоригдсон тул эрүүл мэндээрээ хохироод байна гэж түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хэлж байна.
| Ц.Баасандорж: Ч.Гансүх зөвлөхийн бие маш хүнд байна | ||
| Үзсэн: 1262 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.