Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддоржийн гарын үсэгтэй “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт хаягласан албан бичиг цахим ертөнцөд тараад байгаа талаар "Хурд" агентлаг өчигдөр мэдээлсэн. Тус албан бичигт “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Лексус-570 маркийн автомашиныг 200 сая төгрөгөөр, нийгэмлэгийн даргадаа 1.5 тэрбум төгрөгөөр орон сууц авч өгсөн гэж мэдэгдсэн.
Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хурал болох гэж байгаа учраас тус холбооны дарга улс төр хийж ийм шуугиан дэгдээсэн гэж Л.Пүрэвбаатар дарга утсаар хэлж байсан. Тэгвэл энэ мэдээллийг Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ үгүйсгэлээ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын ажилчдад олгох ёстой үр дүнгийн цалинг өгөөгүй байж хувьдаа ийм их хөрөнгө зарцуулсан нь буруу гэж тайлбарлалаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр оройны "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр хүргэх болно.
| Х.Эрдэнэ: Ажилчдад олгох ёстой үр дүнгийн цалинг өгөөгүй байж хувьдаа ийм их хөрөнгө зарцуулсан нь буруу | ||
| Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.