Шууд Chart

Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015-04-02 13:50:03

Манай улсын шилдэг уулчдын нэг Уулын спортын олон улсын хэмжээний мастер Я.Жанцангийн  нэрэмжит Спортын авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн  өнөөдөр МУБИС дээр эхэллээ. Тэмцээнд 18 байгууллага клубын 150 орчим тамирчин оролцож авхаалж самбаагаа сорьж байна. Мөн Завхан, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймгийн сумдаас баг тамирчид хүрэлцэн иржээ.   

Дөрөв дэх удаагийн спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн насанд хүрэгчид, өсвөр үеийн гэсэн хоёр төрөлд болж байна. Тэмцээний шилдгүүд маргааш тодрох юм.  


Спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ  
Үзсэн: 883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй