Шууд Chart

Цэцэрлэгийн хүүхдүүдээс албадлагын журмаар мөнгө, эд материал хураан авсаар байна

2015-04-02 16:48:35

Боловсролын тухай хуульд ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдээс албадлагын журмаар мөнгө, эд материалын хэрэгсэл татахыг хориглосон заалт бий. Гэтэл төв, орон нутгийн зарим багш анги тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн авах мөнгө хураах, мөн цэвэрлэгээний материал авч ирэхийг эцэг, эхчүүдээс шаарддаг байна.

Энэ тухай Баянзүрх дүүргийн иргэн С-ийн яриаг сонсгоё. Шалтгааныг  төсөв хүрэлцэхгүйтэй холбон тайлбарладаг болохыг тэр мөн нэмж хэлсэн юм. Тэгвэл асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Улсаас сургалт, хүмүүжлийн ажил явуулахад зориулан хангалттай хэмжээний мөнгө төсөвлөхөд хэрхэн анхаарч байна вэ? Дэлгэрэнгүй сурвалжлагыг өнөө орой 18:00 цагт МҮОНР, “Тусгал” мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой. 


Цэцэрлэгийн хүүхдүүдээс албадлагын журмаар мөнгө, эд материал хураан авсаар байна  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй