Шууд Chart

Баянзүрх дүүргийн эмч нарыг иргэд шүүмжлэв

2015-04-03 14:26:21

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эмнэлэг хариуцлагагүй ажиллаж байна гэж иргэд шүүмжиллээ. Харин дүүргийн эмнэлгийн удирдлага иргэд хаана үйлчлүүлэх нь тэдний  өөрсдийн сонголт гэж хэлcэн байна. Тодруулбал, тус дүүрэгт оршин суудаг иргэн, нярай хүүхэд нь өвдөж, өнгөрсөн сард өвдөж улмаар дүүргийн эмнэлэгтээ эрчимт эмчилгээнд орсон байна. Эрчимт эмчилгээний тасагт 4 хоносон боловч хүүхдийн бие сайжраагүй. Ингээд эмчлэгч эмчдээ хандахад манайх хангалттай олон хүүхэдтэй байна. Хүүхдээ аваад гарч болно гэсэн тайлбар хэлсэн байна. Баянзүрх дүүргийн иргэн н.Өлзийбаярын ярихыг сонсоё.


Тэгвэл яагаад үйлчлүүлэгчтэйгээ зүй бусаар харьцав энэ талаар “Баянзүрх эмнэлэг” хувьцаат компаний захирал Хүний их эмч Б.Даш-Яндаг тодруулахад "16-17 мянган иргэнд үйлчилдэг манай эмнэлгээс хүн бүр сэтгэл ханамжтай гарна гэсэн ойлголт байхгүй" гэсэн байна. Түүний яриаг дэлгэрэнгүй хүргэе.



 
 


Баянзүрх дүүргийн эмч нарыг иргэд шүүмжлэв   
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй