Шууд Chart

Таеквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2015-04-07 15:54:52

Монголын олимпийн таеквондогийн холбооны 2015 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 200 орчим тамирчин оролцож байна. Тэмцээн охид хөвгүүдийн тус бүр долоон жинд болж, шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн тэмцээнд 18 аймгийн өсвөрийн тамирчин оролцож ур чадвараа сориж  байна. Тухайлбал, Дорнод аймгаас улсын аваргад  16 тамирчны бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа юм. Тус аймгийн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн өндөр амжилтыг үзүүлдэг орон нутгийн баг. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа 16 тамирчнаас 15 нь улсын аварга шалгаруулах тэмцээний ямар нэгэн медальтай тамирчид байна. Дорнод аймгийн дасгалжуулагч Олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр ингэж ярьж байна.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд өнөөдөр болно. Харин маргааш аваргийн төлөөх шигшээ тулаанууд болсноор хаалтаа хийнэ.


Таеквондогийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ   
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй