Шууд Chart

Цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг эхэлж нүүлгэнэ

2015-04-08 10:32:28

Арьс ширний үйлдвэрүүдийг 2017 он гэхэд ХУД-ийн 14 дүгээр хорооны Шар хөцийн хоолой гэдэг газарт шилжүүлэхээр хотын удирдлагууд төлөвлөж байна. Тодруулбал, энэ сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод анхан шатны боловсруулалт хийгээгүй ноос оруулж ирэхийг хориглосон. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ноос угаах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хумиж байгаа хэрэг гэж хотын удирдлагууд тайлбарлалаа.

Энэ талаар, "Арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг хотоос гаргахдаа “Харгиа” цэвэрлэх байгууламжид холбогдоогүйг нь эхэлж нүүлгэнэ" гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн ярилаа.


Цэвэрлэх байгууламжид холбогдоогүй арьс шир, ноос угаах үйлдвэрүүдийг эхэлж нүүлгэнэ  
Үзсэн: 673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй