Шууд Chart

Э.Хишигбаяр: Аялал жуулчлалын салбар бол зол жаргалтай бизнес

2015-04-08 11:05:14

“Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийн дөрөв дэх дугаарт Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга, “Морин-Аялал” ХХК-ий ерөнхий захирал Э.Хишигбаяр оролцлоо. Энэ удаагийн лекц нь Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил эрчимтэй хөгжиж буй аялал жуулчлалын мэргэжлийн тухай байсан юм. Аялал жуулчлал бол  улс эх оронд хамгийн эрүүлээр хөрөнгө оруулалт хийдэг салбар.

Лекцийн зочин хүрэлцэн ирсэн залуустаа “Аялал жуулчлал бол ЗОЛ ЖАРГАЛТАЙ БИЗНЕС хийх боломжтой салбар. Аялал жуулчлалын мэргэжлээр мэргэшин төгссөн хүн ямар ч салбар руу хөрвөх боломжтой байдаг” гэдгийг онцлоод өөрийн ажлын гараа амжилтын түүхээс хуваалцсан юм. Мөн энэ үеэр оролцогчид ч  өөрсдийн  сонирхсон зүйлээ асууж, илэн далангүй чөлөөтэй ярилцлаа. Эцэст нь тэрээр “Оюутан ахуй цагтаа л сайн аялж аяллын амтанд ороорой. Бидний өмнө гэрэлт ирээдүй, аяллын урт зам байгаа шүү” гээд уулзалт лекц өндөрлөлөө. Энэ удаагийн лекц МҮИС-ийн Урлаг зааланд болсон юм.


Э.Хишигбаяр: Аялал жуулчлалын салбар бол зол жаргалтай бизнес  
Үзсэн: 1175 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй