Чацарганы экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмжийн болон аж ахуй эрхлэх хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг салбарын холбооноос мэдээлж байна.
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Чацаргана” хөтөлбөр ирэх онд дуусгавар болно. Ингэхдээ чацарганы тариалалтыг 17 мянган га-д хүргэхээр төлөвлөсөн. Гэвч энэ оны байдлаар чацарганы тариалалт 5 мянган га-д хүрч байна. Энэ салбарт урт хугацаатай, бага хүүтэй зээл тэр бүр олдохгүй учраас хөтөлбөр хэрэгжихгүй байна гэж Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал ярилаа. Одоо 3000 га-д тариалах үр бэлэн байгаа аж.
| Чацарганы экспортыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай байна | ||
| Үзсэн: 923 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.