Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны өнөөдрийн хуралдаанаар уг төслийн тулгамдаж байгаа зарим асуудлыг авч хэлэлцлээ. Эхлээд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10, 11 дүгээр хорооны нутаг Дэнжийн мянга орчим үйл ажиллагаа явуулах Барман болон Монком группын инженерийн шугам сүлжээний зураг төслийн хөрөнгийн асуудлыг хэлэлцлээ. Энэ хоёр компанийн хувьд 4 болон 9 давхар эмнэлгийн барилга, оффис үйлчилгээ, сургууль, цэцэрлэг гэсэн нийтдээ 4800 гаруй айлд зориулсан барилгын ерөнхий төлөвлөгөөг батлуулсан байна. Эдгээр компаниудын хувьд нийт баригдах барилга байгууламжийнхаа дулаан хангамжийг өөрийн эх үүсвэр буюу уурын зуухаар халаана гэдгээ хуралд танилцуулсан юм. Харин төслийн зүгээс дулаан хангамжийнхаа тооцоо судалгааг нарийн гаргаж дахин танилцуулах үүрэг өглөө.
Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зураг төсөл газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Мөнхбаатар ингэж ярилаа. Тэрбээр Дэнжийн мянга орчим баригдах орон сууц нь хэт өндөр газар байрлах тул хотын нэгдсэн дулаанд холбогдох боломжгүй гэдгийг онцолж байв.
| Дэнжийн мянга орчим барих орон сууцыг дулаанаар хангах боломжгүй | ||
| Үзсэн: 956 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.