Нийтийн аж ахуйн салбарт үнийн зохицуулалт болон бусад асуудлыг шийдэхэд төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэйг мэргэжлийнхэн онцоллоо.
Өнөөдөр тус салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнөөр орон сууц болон гэр хорооллын айлуудын усны хэрэглээг зохицуулах, үнэ тарифыг тогтворжуулах, усны шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж байна.
Төв суурин газруудын иргэдийн тав тухтай амьдралыг хангадаг үйлчилгээ бол нийтийн аж ахуйн салбар юм.
Харин энэ салбарт орон сууц болон гэр хороололд усны үнийн зохицуулалт хийх, түүнчлэн ашиглалтын хугацаа дууссан цэвэр бохир усны шугам сүлжээгээ шинэчлэх зорилгоор усны хэрэглээний үнийг өсгөх боломжтой гэж Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар хэллээ.
| Нийтийн аж ахуйн салбарт үнийн зохицуулалт хийнэ | ||
| Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.