Шууд Chart

Т.Хасбаатар АТГ-т гомдол гаргажээ

2015-04-09 14:25:23

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өмнө нь МАН 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г  барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргуулсан. Тиймээс 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандана гэж мэдээлж байсан юм. Мөн тэрбээр Тусгаар тогтнолын ордныг Залуусын номын сан болгоё гэсэн уриалгыг гаргаад байгаа.

Өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар "АН-ын байруудыг мөн хурааж эмнэлэг болгоё гэсэн”. Бид хоёр нэг зүйлд санал нэгдэж байгаагийн илрэл бол энэ. Би МАН-ын байрыг номын сан болгоё гэсэн. Харин Ж.Мөнхбат АН-ын байруудыг эмнэлэг болгоё гэж уриаллаа. Тэгэхээр бид хоёрын эцсийн зорилго нийгэм рүүгээ чиглэсэн байна. Тэгэхээр Ж.Мөнхбатыг надтай хамт суугаад мэдэгдэл гаргаасай гэж хүсч байна” гэсэн юм.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Т.Хасбаатар АТГ-т гомдол гаргажээ  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй