Өнөөдрийн байдлаар Архангай аймагт 6000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Энэ нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 70 орчим хувь гэсэн үг юм.
Тиймээс аймгийн удирдлагууд цэцэрлэгийн тоог нэмэхийн тулд шинээр барилга барих зөвшөөрөл өгөхдөө нэг давхарт нь цэцэрлэг байхаар зураг төслийг нь хийх шаардлага тавьж ажиллаж эхэлжээ.
Ингэснээр энэ жилийн есдүгээр сар гэхэд нийт долоон цэцэрлэг ашиглалтад орно. Тэгэхээр аймгийн төвийн бүх хүүхэд цэцэрлэгт хамрагддаг болно гэж Архангай аймгийн Боловсролын газрын дарга А.Амгаланбаатар ярилаа.
| Архангай аймагт цэцэрлэг нэмж барина | ||
| Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.