Шууд Chart

“Эрдэнэс-Таван Толгой”-н гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томиллоо

2015-04-09 15:33:59

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн тогтоолоороо Чулуунбатын Сайнбилэгийг  Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ.  

Тэрбээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. Мөн “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилсон байна. “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид байгаа учир ийнхүү шинээр Гүйцэтгэх захирал томилжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

“Эрдэнэс-Таван Толгой”-н гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томиллоо  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй