Шууд Chart

"Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуны ялагчид маргааш тодорно

2015-04-10 09:47:07

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос  Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай "Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуг  зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эрдэм мэдлэг, оюуны цараа, спорт, урлагийн авьяас, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилсан таван шилдэг гэр бүл шинэ байрны түлхүүр гардаж авах мөч ойртсоор байна. 

Тодруулбал, 19-39 насны 20 гаруй гэр бүл оролцон эн тэнцүүхэн өрсөлдөж буй энэхүү реалити шоу ялагчид дөрөвдүгээр сарын 11 буюу энэ бямба гарагт тодорч,  шинэ байрны түлхүүрээ гардах юм байна.

Залуучуудын нийгмийн асуудлыг шийдэх, тэднийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа энэхүү реалити шоуг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тус аймгийн Ардчилсан нам дэмжин ажиллажээ.


"Шилдэг гэр бүл - Шинэ байр" реалити шоуны ялагчид маргааш тодорно  
Үзсэн: 1568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй