Шууд Chart

Үндэсний Залуучуудын Зөвлөлд залуу хүн бүр хамрагдах эрхтэй

2015-04-13 10:27:24

Монголын Залуучуудын Холбоо 12 жилийн дараа буюу өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд V Их хурлаа зохион байгуулж, нийт 37 тогтоолыг баталсан юм. Үүний нэг нь "ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛ" байгуулах тухай тогтоол юм. Үндэсний Залуучуудын Зөвлөл нь МЗХ-ны Их хурлаас дараагийн Их хурлын хооронд ажиллах төлөөллийн байгууллага байхаар тогтжээ. Тодруулбал Үндэсний Залуучуудын Зөвлөл нь МЗХ-ны цаг үеийн бодлого, хөтөлбөрийг батлах, залуучуудын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэх, зөвлөмж, шийдвэр гаргаж ажиллах нь. ҮЗЗ-ийн Анхдугаар хурал Улаанбаатар хотноо 2015 оныдөрөвдүгээр сарын 28-нд хуралдах бол 21 аймгийн залуучуудын бага чуулган 119 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрөвдүгээр сарын 20-ны дотор аймаг бүрт тус тус зохион байгуулагдах юм байна. ҮЗЗ нийт 339 гишүүнтэй байх бөгөөд 16-40 хүртэлх насны залуус гишүүнээр элсэх бүрэн боломжтой гэнэ.

Монголын шилдэг залуучууд Үндэсний Залуучуудын Зөвлөлийн  гишүүн болсоноор МЗХ-ны үйл хэрэгт гар бие оролцож, Монголын залуучуудын төлөөлөл болж тэдгээрийн болон өөрсдийн дуу хоолой хүргэх, нийгмийг өөрчлөх олон ажлуудыг санаачилан хэрэгжүүлэх боломжтой болно. Сонгуульд оролцоход залуучууд дэнчингийн мөнгө болох 240.000 төгрөгийг МЗХ-ны дансанд байршуулах юм байна. Хэрэв сонгуульд ялж тус зөвлөлийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд тухайн жилийн татварт тооцогдож харин сонгогдож чадаагүй бол дэнчингийн мөнгийг буцаан авч болно гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.myf.mn/n/icbo, 11-321814 утаснаас лавлах боломжтой юм байна.


Үндэсний Залуучуудын Зөвлөлд залуу хүн бүр хамрагдах эрхтэй  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй