Татварын хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, татвар төлөх иргэдийн сэтгэлгээг дээшлүүлэх зорилгоор "Татвар, бүртгэл" нэртэй онлайн олимпиадыг зохион байгуулах гэж байна.
Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулж Монгол Улсад татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, татварын хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, татвар төлөх иргэдийн сэтгэлгээг дээшлүүлэх зорилгоор тус олимпиадыг зохион байгуулах гэж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 980 гаруй татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрхтэй нягтлан бодогчид байна.
Гэхдээ тус олимпиадад энэ чиглэлээр сурч байгаа болон мэргэжлийн сертификат үнэмлэхгүй хүн орох боломжтой гэдгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Шинэбаатар хэллээ.
| "Татвар, бүртгэл" нэртэй онлайн олимпиад болно | ||
| Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.