Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Увс, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.
Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш тал хээрийн нутгуудаар халуун хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт хэм 18 хэм, 20 цагт 13 хэм дулаан байна.
Улаанбаатарт 15 цагт: 17 хэм дулаан, харьцангуй чийгшил 22 хувь, агаарын даралт 864 гектопаскал байлаа. Даралт оройдоо буурна.
2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө сэрүүсч Баян-Өлгий, Увсын нутгаар 4-9 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Оройдоо нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ.Хур тунадас орохгүй. Салхи баруунөмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 16-21 хэм, зүүн хэсгээр 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадасорохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн нутгаар, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд Алтайн уулсаар, 17,18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс,Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотггор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь талын нутгаар дулаарна.
| Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан | ||
| Үзсэн: 1329 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.