Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

2015-04-14 10:45:14

Ус, цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр баруун болон төв, говийн аймгийн нутгаар, маргааш зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, хүйтэрнэ.   

Иймд  нийт иргэд, малчдад цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авч аюулгүй байдлаа хангахыг сануулж байна. Мөн нойтон цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй учир иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.


Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй