Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах олон улсын конвенцид нэгдэхийг зөвшилцлөө. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны эхэнд, Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлсэн “Уул уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176 дугаар конвенцид нэгдэн орох талаар зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын ажиллагсад үйлдвэрлэлийн осолд хамгийн их өртсөн болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн судалгаа харуулжээ.
Өнгөрсөн 4 жилд зөвхөн бичил уурхайд л гэхэд 60-аад хүн нас барж түүнээс олон хүн хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа юм. Тиймээс дээрх конвенцид нэгдэж энэ салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулснаар тэнд ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн аюулгүй амьдрах эрхийг хангана гэж Засгийн газар үзжээ. Конвенцид нэгдэн орохыг зөвшилцөх тухай Байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Конвенцид нэгдсэнээр далд уурхайнуудад гарч байгаа осол аваараас сэргийлэх ямар боломжтой гэж харж байгааг Ажлын хэсгээс тодруулсан. Түүний асуултад Уул уурхайн сайд Р.Жигжидийн өгсөн тайлбарын хамт сонсгоё.
| Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бичил уурхайд 60 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.