Булган аймагт өнгөрсөн долоо хоногт зуд болж дөч гаруй мянган мал хорогдож, харин энэ долоо хоногт ой хээрийн түймэр гарлаа. Тухайлбал, тус аймгийн Орхон сумын Халиун багийн Мэргэний даваа, Зүйлийн хөндий орчим хээрийн түймэр гарч, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас бүрэлдэхүүн очиж галыг бүрэн унтраалаа. Энэ удаа айлын гэрийн гаднаас түймэр гарсан гэсэн урьдчилсан мэдээтэй байна гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга Д.Ууганбаяр ярилаа.
| Айлын гэрийн гаднаас түймэр гарчээ | ||
| Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.