Шууд Chart

Улсын хэмжээнд одоогоор 217 барилга санхүүжилтгүй царцжээ

2015-04-16 15:36:33

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 217 барилга санхүүжилтгүй болж, царцаагдсан байна. Үүнээс үүдэн эдгээр барилгын чанар, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Тиймээс сангийн яамнаас царцаагдсан барилгуудын санхүүжилтийг хурдан шийдэх шаардлагатай байна гэж МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргал мэдэгдлээ.

Барилгын ажил  ингэж санхүүжилтгүй зогссоноос үүдэн төсөвт зардал нь нэмэгддэг гэдгийг тэрээр мөн хэлсэн. Эдгээр 217 царцаагдсан барилгын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахад ойролцоогоор 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатайг албаны хүмүүс онцолж байсан. 


Улсын хэмжээнд одоогоор 217 барилга санхүүжилтгүй царцжээ  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй