Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн

2015-04-16 16:08:24

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж сэрүүснэ.

2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-11 м/с.  17 цагт 12 хэм, 20 цагт 10 хэм дулаан  байна.

Улаанбаатарт 15 цагт: 9 хэм дулаан, харьцангуй чийгшил 18 хувь, агаарын даралт 859 гектопаскал байлаа. Даралт оройдоо  тогтвортой байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны 21 цагаас дөрөвдүгээр сарын 17-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Бүх нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунөмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм  хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2015 оны дөрөвдүгээр сарын 18-наас дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Дөрөвдүгээр сарын 18, 21-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 18-нд говь талын нутгаар, 21-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон, Сэлэнгийн саваар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн  
Үзсэн: 898 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй