Өнөөдрийн байдлаар асаж байгаа гурван том түймрийн нэг хэсэг улсын хил орчимд ОХУ-аас орж ирсэн мэдээллийг ОБЕГ–аас өглөө. Тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүүгийн яриаг сонсъё.

Манайд гамшигт үзэгдлийн улмаас малаа алдсан малчдад улсаас нөхөн олговор олгоно гэж ХАА-н яам мэдээллээ. Энэ талаарх мэдээллийг сурвалжлагч Д.Баяржаргалаас тодрууллаа.
-Одоогийн байдлаар ой, хээрийн түймэрт өртсөн малын тоо толгойг гаргасан уу?
-Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авсан мэдээллээр оны эхний 3 сард малын зүй бус хорогдлын тоо маш бага байсан. Харин дөрөвдүгээр сар гарсаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас 20-иод айл гэр оронгүй болсон байна. Үүнээс гадна 40-өөд өвөлжөө, хаваржаа, 1600 мал , 200 гаруй төл, 7 бүл зөгий галд өртөж үгүй болсон байна. Мөн сонсогч та бүхэн санаж байгаа бол Булган аймгийн Баяннуур суманд гарсан түймрийн улмаас азарга адуу галд өртсөн. Ингээд гал түймрийн улмаас малгүй болсон малчин, малтай иргэдэд төрөөс нөхөн төлбөр олгох уу гэдэг асуултыг ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунд тавьсан түүний мэдээллийг сонсъё.

-Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малаа алдсан малчдад төрөөс нөхөн төлбөр олгоно. Энэ асуудлыг газар дээр нь ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид эцэслэн магадласны дараа Засгийн газрын хурлаар шийдвэрлэх юм байна. Харин зуданд малаа алдаж байгаа малчдад нөхөн төлбөр олгохгүйг мөн онцолсон юм.
| Гурван том түймрийн нэг нь ОХУ-аас орж ирсэн гэв | ||
| Үзсэн: 1453 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.