Шууд Chart

“Залуу хүн-2015” цуврал лекцийн найм дахь зочноор Ц.Хулан уригдлаа

2015-04-20 12:49:51

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын найм дахь зочноор “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан уригдлаа. Тэрбээр “Дэлхийн хэл-Англи хэл ” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, залуустай нээлттэй ярилцлага өрнүүлэхээр болсон байна.

1998 онд МҮОНТ-ийн эфирээр үеийн олон багачууддаа англи хэл зааж байсан түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй бизээ.Англи хэлийг хүн бүр сурахыг хүсч буй энэ цаг үед тус хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн тэрбээр залуус та бүхэнтэй өөрийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах гэж байна. Залуу хүн цуврал лекц  баасан гарагийн  17 цаг 37 минутад МЗХ-ны Залуус танхимд болно.


“Залуу хүн-2015” цуврал лекцийн найм дахь зочноор Ц.Хулан уригдлаа  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй