
Өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан V Их хурлаараа МЗХ үндсэн дүрмээ бүрэн шинэчилж, залуучуудын холбооны удирдлага, жолоог монгол залуустаа даатгахаар тогтсон. Өөрөөр хэлбэл, МЗХ-ны үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах эрх нь Үндэсний залуучуудын зөвлөлд оногдох юм. 339 гишүүнтэй ҮЗЗ байгуулах сонгууль яг одоо явагдаж байна. Монголынхоо хөгжлийг хөтлөх зуу зуун залуус өөрсдийн нэрийг дэвшүүлж сонгуульдаа идэвхтэй оролцсоор байна.
Тэдгээрийн нэг бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү. Тэрбээр МЗХ-ны дэд Ерөнхийлөгчид өөрийн нэрийг дэвшүүлжээ. Гэрэлт ирээдүйтэй Монголын төлөө нийт залуустайгаа нэгдэж байгаа түүний энэхүү шийдвэрт мянга мянган залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье. ҮЗЗ-ийн сонгууль энэ сарын 25-ны өдөр дуусгавар болж, ирэх 28-ны өдөр анхны хуралдаанаа зохион байгуулах юм.
ҮЗЗ залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулах, жилд хоёр удаа хуралдах тогтмол үйл ажиллагаатай Монгол залуусын хамгийн том нэгдэл. Иймд өөрийн ам бүл, өрх гэрээ түвшитгэж, үүрч яваа хариуцлагатай залуу хүн таныг эх орныхоо хөгжил дэвшилд ахиц авчрах том боломжид уриалъя. Та ч гэсэн нэгдээрэй.
Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү ҮЗЗ-ийн сонгуульд нэрээ дэвшүүлжээ | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.