Шууд Chart

Гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

2015-04-20 14:40:02

Хэнтий, Сүхбаатар,  Дорнод гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас ажиллаж байна.  Эхний ээлжинд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймэр малчны хайхрамжгүй байдлаас болж гарсан. Маш их хор хохирол дагуулсан байгаа. Энэ хэрэг дээр нэг хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга Б.Цогтбаатар хэлж байна.

Энэ мэт иргэдийн хайхрамжгүй байдлаас болж түймэр гарч байгаа. Өчигдөр л гэхэд Богд хан уулын Соёмбот ууланд гал гарсан. Галыг хүүхдүүд тоглож байгаад тавьсан болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна. Ер нь ийнхүү санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан тохиолдолд ямар хуультайг одоо сонсоцгооё. 


Он гарсаар нийтдээ 85 ой хээргийн түймэр гарсан байна. Үүнээс  68-д нь цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
 


Гурван аймагт гарсан түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна  
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй