Шууд Chart

Зургаан настнуудын хичээлийн ачаалал хэт их байна

2015-04-20 14:54:49

Зургаан настай хүүхдүүдийн хичээлийн  ачаалал хэт их байгааг эцэг, эхчүүд ярилаа. Харин эмч мэргэжилтнүүд бага насны хүүхдэд ингэж өндөр ачаалал өгөх нь сэтгэцийн дархлаагүй  болгодог гэв.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж  байгаа ЕБС-ийн нэгдүгээр ангид 3300 орчим  хүүхэд суралцаж байна. Тэд бүгд зургаан настай бяцхан сурагчид. Энэ насныхан амархан ядардаг мөн ачаалал даах чадвар муу байдгийг эмч нар хэлдэг. Гэтэл үзэж байгаа хичээлийнх нь агуулга хүнд, мөн хэмжээ их байгааг зарим эцэг, эхчүүд жишээ татан ярилаа.

Хичээлийн агуулга хүндээс гадна дөнгөж нэгдүгээр ангийн хүүхэд гэхэд даалгавар их өгч байгааг тэд ийнхүү тайлбарлалаа. Үүнийг ч мөн зургаан настнууд  хэлж байсан юм. Тэгвэл  багш нар үүнд ямар тайлбар өгч байна вэ? БГД-ийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн багш А.Цэцгээ:

Тэгвэл бага ангийн хүүхдийг хэт их хичээлээр шахах нь буруу гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь хүүхдийн нас бага байхад өндөр ачаалал өгөх нь сэтгэцийн дархлаагүй  болгодог байх нь. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн их эмч Д.Энхтуяа:

                                               
БСШУЯ-аас нэгдүгээр ангийн сурагчдад ачаалал бага өгч бай гэсэн үүрэг өгдөг ч үзэх ёстой хичээлийн программ дэндүү их байдгийг  багш нар хэлсэн. Харин энэ талаар холбогдох яамнаас нь тодруулахад:

БСШУЯ-ны Стратегийн Бодлого Төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярилаа.  Нэгдүгээр ангид үздэг хичээлийн агуулга, хэмжээ  хүнд биш харин багш нарын заах арга ур чадварт анхаарах нь чухал гэж салбарын яам нь үзэж байна.


Зургаан настнуудын хичээлийн ачаалал хэт их байна  
Үзсэн: 2119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй