
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч нарт зориулсан “Рентген төхөөрөмжийн хөгжил-2015” сэдэвт сургалтыг МХЕГ, ЭМХТ, Эйч энд Эйч ХХК хамтран өнгөрөгч 18-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэл, орон нутаг дахь бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагаас 174 инженер техникийн ажилтан оролцсон юм. Тэд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, ашиглалт, засвар үйлчилгээнд анхаарах асуудлууд, рентген кабинет, түүнд тавигдах шаардлага, рентген тоног төхөөрөмжийн тохируулга, чанарын баталгаажилт, хэмжилт хийх аргачлал, рентген оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, рентген цацрагийн тун, тунгийн нэгж, аюулгүй ажиллагаа зэрэг сэдвээр илтгэл тавьж, ярилцав.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж эрс сайжирч, техникийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах инженер, техникчдийн хэрэгцээ, үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэр бүр сургалтанд хамрагдаагүй техникийн ажилтнуудыг оролцуулсан үр дүнтэй сургалт боллоо.
Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн техникчдийг сургалтад хамруулав | ||
Үзсэн: 1275 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.