Шууд Chart

Г.Аюурзана яруу найргаас зодог тайлж буйгаа мэдэгдлээ

2013-08-27 10:58:24

Монголын яруу найраг, утга зохиолын ертөнцөд өөр өөрийн мөртэй, уншигчидтай яруу найрагч, зохиолчид гэж байдаг.

Тэдний нэг бол 1990-ээд оны төлөөлөл Монгол Улсын соёлын гавьяат зүт­гэл­тэн, орчуулагч, зо­хиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзана юм. Түүнийг манай уншигчид олон сайхан бүтээлээр нь мэднэ. Монголын утга зохиолд шүүмжлэлтэй хандаж ирсэн тэрээр дахин шүлэг бичихгүй, зодог тайлж буйгаа дуулгалаа.
 

Бид түүний шүлэг, яруу найргийг дахин хэзээ ч уншиж чадахгүй бололтой энэ талаар Г.Аюурзана “Яруу найрагт юу хийх гэж чармайж явснаа, ямаршуу хэмжээнд хүрснээ эргэж харъя гэж бодсон юм. Одоо би ахиж шүлэг бичихгүй. Яруу найрагчийн хувьд зодог тайлж байна аа хө (инээв). Тэгээд ч хорь гаруй жил шүлэг бичсний эцэст яруу найраг гэдэг бол бясалгал л юм байна гэж ойлгосон доо. Дэлхийн уран зохиолд ч өдгөө "бясалгал" хэмээх сэтгэлгээний яруу найргийн төрөл хандлага төлөвшчихөөд байна” хэмээн сэтгүүлчид өгүүлсэн байна.


Г.Аюурзана яруу найргаас зодог тайлж буйгаа мэдэгдлээ  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй