Шууд Chart

Ирэх жилээс гаднаас оруулж ирэх ажиллах хүчний дээд хязгаарыг 30 хувиар бууруулна

2015-04-21 15:26:05

Ирэх жилээс эхлэн гаднаас оруулж ирэх ажиллах хүчний дээд хязгаарыг 30 хувиар бууруулна гэж Хөдөлмөрийн сайд мэдэгдлээ.

Тэрбээр уул уурхайн салбарын ажил олгогч нарыг хүлээн авч уулзан, тус салбарт ажиллах гадны ажиллах хүчний  хязгаарыг ирэх жилээс эхлэн бууруулахаар төлөвлөж байгаагаа хэлсэн. Манай улс жил бүр 25-28 мянган гадны ажиллах хүч оруулж ирдэг. Түүний 20 хувь нь уул уурхайн салбарт байгааг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ярилаа. Гадны ажиллах хүчний квотыг хэрхэн бууруулах талаар түүний тайлбарыг хүргэе.

 

Квотыг бууруулсан ч дотоодын ажилтан авч ажиллуулсных нь төлөө ажил олгогч нарт урамшуулал олгоно гэдгийг Хөдөлмөрийн сайд ч мөн хэлж байсан юм. Үүнд  өнөөдрийн уулзалтанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг сонссон. Эхлээд Уул уурхайн туслан гүйцэтгэгч НММB компанийн захирал н.Цолмонхүүгийн яриаг хүргэе.

 

Харин зарим компани бид гадаад ажилчдынхаа тоог багасгаж болно. Гэхдээ монгол ажилчдынхаа сахилга хариуцлагыг сайжруулах, сэтгэлгээг нь өөрчлөх ажлыг яам, ажил олгогч нартайгаа хамтран бодлогоор хийх хэрэгтэй байна гэж  "Хангайн гарьд" компанийн гүйцэтгэх захирал н.Балжинням ингэж ярьж байна.

 

Үүнд Хөдөлмөрийн сайд энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариултыг өгсөн юм.


Ирэх жилээс гаднаас оруулж ирэх ажиллах хүчний дээд хязгаарыг 30 хувиар бууруулна  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй