Шууд Chart

Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна

2015-04-22 15:31:42

Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан суманд гарсан тал, хээрийн түймрийн голомтод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Байгаль орчны болон мал, амьтан, чанар, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн ахалсан баг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд малын сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажилд оролцож байгаа юм. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 128 адуу, хоёр тэмээ, 950 хонь, 1266 ямаа, 59 үхэр нийт 2405 мал шатаж үхжээ. Түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа бөгөөд галд өртсөн малын тоо нэмэгдэх төлөвтэй байна.
 


Мэргэжлийн хяналтынхан түймрийн голомтод ажиллаж байна   
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй