Шууд Chart

Эрдэнэтийн дугуйчид 2015 оны үйл ажиллагаагаа эхлүүлэв

2015-04-22 15:37:51

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд нийслэлчүүдээ “Унадаг дугуйтай Улаанбаатар”-аар давалгаалуулж нийгмийн сайн сайханд чиглэсэн, үр дүнд хүрсэн олон ажлуудыг хийсээр байгаа билээ. Энэ ажил зөвхөн нийслэл хотод төдийгүй  хөдөө орон  нутагт ч амжилттай хэрэгжиж олон залуусын талархлыг хүлээж байна.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” төсөл хэрэгжсэний үр дүнд Ховд аймгаас гараагаа эхэлсэн дугуйн зам тавих ажил Архангай, Орхон  аймагт үргэлжилж залуус маань унадаг дугуйн замтай болсон юм. Мөн хүсэл сонирхлоороо нэгдэж клуб хүртэл байгуулсан бөгөөд эдгээр клуб нь одоо хүртэл идэвхитэй  үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь Орхон аймгийн Залуучуудын Холбооны дэргэдэх 60 гаруй идэвхтэн гишүүдтэй Эрдэнэтийн дугуйчид клуб юм.

Тэгвэл тус клуб нь 2015 оны үйл ажиллагааны нээлтээ хийлээ.  Нээлтийн үйл ажиллагаанд зориулж хүүхэд залуусыг спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих зорилготой 4 насны ангилалд дугуйн уралдааныг зохион явуулсан байна. Эрдэнэтийн дугуйчид клуб өнгөрөгч нэг жилийн хугацаанд дугуйн спортыг сурталчлан таниулах, түүгээр хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд олон нийтийг хамарсан 40 гаруй үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 1000 гаруй өсвөр үеийн хүүхэд залуусыг хамруулан ажилласан байна. 2015 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар улс, аймгийн дугуйн уралдааныг зохион явуулахаар төлөвлөөд байна.‎


Эрдэнэтийн дугуйчид 2015 оны үйл ажиллагаагаа эхлүүлэв   
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй