Бэлчээрийн доройтолтой холбоотой асуудлыг хуулиар зохицуулж өгөхийг малчид хүсч байна. Тодруулбал, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд бэлчээрийн менежментийг сайжруулахтай холбоотой олон өргөдөл иржээ. Хэрвээ хууль эрх зүйн зохицуулалт хийхгүйгээр олон жил үргэлжилвэл нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд улам хүндрэл учрахыг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Тиймээс тус байнгын хорооноос Хүнс, хөдөө аж ахуйн яамтай хамтран малчид, эрдэмтдийн төлөөллийг оролцуулан “Бэлчээрийн талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Бэлчээртэй холбоотой хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд багтаж байгаа малын хөлийн татварыг салгаж, тусад нь боловсруулах, мал аж ахуйн салбарт тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа. Өргөдлийн байнгын хороонд “Бэлчээрийн талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох” ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллаж байгаа юм. Одоо түүний яриаг сонсъё.
| Бэлчээрийн доройтолтой холбоотой асуудлаар малчид хүсэлт тавьжээ | ||
| Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.