Шууд Chart

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ЕБС барина

2015-04-23 12:01:10

Одоогоор барилгын эдэлгээ муудаж, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 17640 суудал бүхий 26 сургуулийн барилгыг нураан шинээр барих шаардлагатай болоод байгаа. Иймд БНХАУ-ын Засгийн газраас олгосон 300 сая юанийн буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ерөнхий боловсролын сургууль барихаар болсон. Үүнтэй холбогдуулан  тусламжийн хөрөнгөөр барих сургуулийн барилгын судалгааг БСШУЯ-наас  гаргажээ.

Ингэхдээ гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн ачааллыг жигдлэх, мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагаа явуулахыг хориглох дүгнэлт гарсан, барилга барих зөвшөөрөл олгогдсон, техникийн нөхцөл хийгдсэн зэрэг зарчмаар сонголт хийсэн байна.  Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн яриаг хүргэе.


БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаас нийслэлд 21 ЕБС барина  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй