Шууд Chart

Төрийн байгууллагуудад дуудлагаар явах км-ийн үнэлгээг нэмэх хэрэгтэй гэлээ

2015-04-23 12:27:20

Төрийн байгууллагуудад дуудлагаар явах км-ийн үнэлгээг нэмэхгүй бол цаашид аж ахуйн тооцоогоор ажиллах боломжгүй гэж Засгийн газрын авто баазынхан үзэж байна. Энэ оны эхнээс Засгийн газрын авто бааз аж ахуйн тооцоонд шилжин ажиллахаар болсон. Ингэж ажиллахад төрөөс тус газарт өгдөг төсвөө бүрэн зогсоож, авто бааз өөрөө өөрийгөө санхүүжүүлж, улсад орлого оруулж ажиллах учиртай.

Одоогоор төсвийг нь бүрэн хасаагүй ч, машинуудынх нь үйлчилгээнд явах км-ийн үнэлгээ хэтэрхий бага байгаа аж. Тэдний тооцоолсноор  1 км-т 450-500 төгрөг гэж 2007 онд тогтоосныг шинэчилж хотод 750 төгрөг, хөдөө 950 төгрөг болгох хэрэгтэй байгаа гэнэ. Энэ талаар Засгийн газрын авто баазын дарга Т.Нямдоржийн яриаг хүргэж байна.


Төрийн байгууллагуудад дуудлагаар явах км-ийн үнэлгээг нэмэх хэрэгтэй гэлээ  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй