Шууд Chart

Цахилгаан хэрэгслийн батерей аюултай хог хаягдлын тоонд орно

2015-04-23 17:17:54

Цахилгаан хэрэгслийн зай хураагуурыг хаа хамаагүй хаях нь эргээд бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж Төрийн бус байгууллагууд анхаарууллаа.

Техник технологийн дэвшлийг дагаад манай улсын хүн амын цахилгаан барааны хэрэглээ огцом өссөн. Гэтэл тэр хэрээр аюултай хог хаягдлын хэмжээ ихэсч байна. Тухайлбал, гар утас, компьютерийн зай хураагуураас эхлээд хортой хаягдлыг нэгдсэн байдлаар устгах шаардлагатай. Иймээс өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос, “Химийн бодис бидний амьдралд” сэдвээр өглөөний уулзалт зохион байгуулсан юм. “Байгаль орчин эрүүл мэнд” төрийн бус байгууллагын тэргүүн н.Долгормаагийн ярихыг сонсъё.

Сүүлийн үед манай улсын мэргэжлийн байгууллагууд хог хаягдлыг боловсруулах, аюултай хог хаягдлыг устгах чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж эхэлсэн. Гэвч олон нийтэд мэдээлэл дутмаг байдаг учраас аюултай хог хаягдлыг хаа хамаагүй хаядаг. Иймээс иргэдэд энэ талын мэдээлэл өгөхөд төрийн бус байгууллагууд хамтарч ажиллана гэлээ. 


Цахилгаан хэрэгслийн батерей аюултай хог хаягдлын тоонд орно  
Үзсэн: 2143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй