Бага болон дундаас доош орлоготой иргэдийг орон сууцтай болох боломж олгохоор ажиллаж байна. Энэ боломжийг бий болгохын тулд “Улаанбаатар хотын төлбөрийн чадавхид нийцсэн орон сууны стратеги”-г боловсруулж, өнөөдөр НИТТ-ийн хуралд танилцууллаа.
Нийслэл иргэдээ орон сууцтай болоход тодорхой хөнгөлөлтүүдийг үзүүлэх тухай сүүлийн үед эрчимтэй ажлуудыг хийж эхэлсэн. Энэ удаа хөнгөлөлттэй, гэхдээ зорилтод бүлгийнхнийг орон сууцтай болгохоор зорьж байгаа нэгэн ажлын талаар НИТХ-н тэргүүлэгчид хэлэлцлээ.
Мөн хөтөлбөрийн хүрээнд бага болон дундаас доош орлоготой иргэдийг тодорхой үе шаттайгаар орон сууцжуулах бөгөөд нийслэл хотод хэдэн жил амьдарсан, өрхийн гишүүдийн тоо, орлого зэргээр нь ангиллан орон сууцаар хангах төлөвлөгөөтэй байгаа юм.
НИТТ-ийн хурлаар Орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авах төрийн албан хаагчийг сонгон шалгаруулахад баримтлах нийтлэг журмыг өнөөдөр баталсан юм. Журмаар тогтоосон нийтлэг шаардлага нь:
- Нийслэлийн харъяа төрийн байгууллагад 3-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
- Ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангаж, үр дүнтэй хэрэгжүүлдэг байх
- Тухайн ажлын байранд цаашид тогтвор суурьшилтай ажиллах, ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх
- Худалдан авах орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрийн 50-аас доошгүй хувийг бүрэн төлж барагдуулах чадвартай байх
- Ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, шалгуурыг хангасан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг энэ журамд тусгажээ.
Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги нь бага болон дундаас доош орлоготой иргэдэд зориулсан, энэ ангилалд нийслэл хотын иргэдийн 50 хувь нь багтдаг гэсэн судлагааг дээрх стратегийг боловсруулсан багийнхан гаргасан байна.
Өөрөөр хэлбэл нийслэлийн нийт иргэдийн 50 хувь нь сард дунджаар 870 гаруй мянган төгрөгөөс бага орлоготой учир төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр орон сууц худалдан авах боломжгүй юм. Эдгээр өрхийн амьдрах орчныг сайжруулах нь эргээд Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлууд болох агаар, хөрсний бохирдолыг бууруулахад бодит үр дүнгээ өгнө гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат тодрууллаа.
| Бага болон дунд орлоготой иргэдийг орон сууцтай болгохоор ажиллаж байна | ||
| Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.