Бие даагч гишүүд “Оюутолгой”-н асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавихаа мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар энэ ордын борлуулалтын орлогын таван хувь нь л Монголд үлдэж байна. Тиймээс цаашид борлуулалтын орлогоо Монголоор дамжуулдаг болох, мөн одоо үүсээд байгаа зургаан тэрбум америк долларын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг асуудлаар тэд Ерөнхий сайд болон салбар хариуцсан сайд нараас хариуцлага нэхнэ гэдгээ хэлж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэ талаар ярилаа.
Ийнхүү УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт анхаарал хандуулах асуудлаараа байр суриа илэрхийлсэн бол бусад нам, эвслийн бүлгүүд үргэлжлүүлэн хуралдаж байна.
| “Оюутолгой” ордын борлуулалтын таван хувь нь л манайд үлдэж байна гэв | ||
| Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.