Шууд Chart

Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв” идэвхитэй ажиллаж байна

2015-04-27 17:37:46

Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд үйлчлэх төв”-д он гарсаар 376 санал гомдол иржээ. Одоогийн байдлаар 172 санал гомдлыг шийдвэрлэсэн байна. Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, ил тод мэдээллээр хангах зорилгоор Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд үйлчлэх төв” хоёр жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн юм.

Энэ хугацаанд 16 мянга гаруй иргэний санал хүсэлтийг хүлээн авч, 50 гаруй хувийг нь шийдвэрлэсэн гэж Дархан сумын иргэдэд үйлчлэх төвийн ажилтан Д.Жаргалмаа ярилаа. Тус төвд ирсэн санал хүсэлтийн 60 орчим хувь нь орцны гэрэлтүүлэг байхгүй, хагархай цонхтой, цэвэрлэгээ хийхгүй байна, төлбөр авсан ч засвар үйлчилгээ хийгээгүй гэсэн Сууц өмчлөгчдийн холбоонд хаягласан гомдол байжээ.

Дархан-Уул аймгийн багш нарын заах арга зүй сайжирч, хөгжиж байгаа нь харагдаж байна гэж “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл, сайн туршлага” зөвлөгөөний зохион байгуулагчид хэллээ.

Багш нарын заах арга зүй илүү сайжирвал туршлагатай сайн багшаас суралцсан хүүхдүүд “Зөв монгол хүн” болон төлөвшинө гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс тус аймгийн ЗДТГ, Боловсрол соёлын газар, бага ангийн багш нар хамтран энэ хичээлийн жилд “1000 багш”, “100 багш”, “Сайн хичээл, сайн багш” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймагт 300 гаруй бага ангийн багш ажилладаг юм гэж манай сурвалжлагч Б.Норовсамбуу бичсэн байна.



Дархан сумын “Иргэдэд үйлчлэх төв” идэвхитэй ажиллаж байна  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй