
Энэ онд тусгай зориулалтаар нийт хичнээн тооны ан амьтан агнах талаар өнгөрөгч 2014 онд Засгийн газраас тогтоол гаргасан байдаг. Харин Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр уг тогтоолд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тогтоолд өөрчлөлт оруулснаар 350 толгой тул загас барьж буцаан тавиулахаар, 150 толгой цагаан зээр, 300 хүртэл агнуурын шувуу агнуулахаар, гадаад оронд амьдаар гаргах идлэг шонхор шувуу 100 толгой байхаар тусгасан байна.
Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаад оронд гаргахыг таван жилийн хугацаагаар хориглосон. Гэвч өнгөрсөн онд 40 идлэг шонхорыг соёлын зориулалтаар гаргасан байна. Холбогдох хууль, тогтоомжоор уг шувуу түгээмэл ашиглах нөөцтэй “элбэг” амьтны ангилалд хамаардаг юм.
Манай улс 2010 онд Монгол орны махчин шувуудыг хамгаалах зорилгоор Арабын нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн байгаль орчны албатай таван жилийн хугацаатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байдаг. Энэхүү санамж бичгийн хүрээнд идлэг шонхор шувууны байгаль дахь өндөглөх боломжийг нэмэгдүүлэх төслийг 2010 оноос Төв, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн 20 суманд хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд байгуулсан 5250 хиймэл үүрэнд 2011 онд 200 үржлийн хос үүрэлж 600 ангаахай, 2012 онд 380 үржлийн хос үүрэлж 1298 ангаахай, 2013 онд 500 гаруй үржлийн хос үүрэлж 2000 ангаахай үүрнээс ниссэн байна. Иймд 100 толгой идлэг шонхрыг гадаад улс орнуудад худалдаалахад тухайн зүйл амьтны популяцид сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тооцжээ.
Энэ онд 100 идлэг шонхор гадаадад худалдана | ||
Үзсэн: 1024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.